» » Богд хааны шувууны цуглуулгыг сэргээн засварлаж байна

Богд хааны шувууны цуглуулгыг сэргээн засварлаж байна

 
Богд хааны ордон музей, Монгол улсын их сургууль, Байгалийн түүхийн музей, Германы Зенкенберг Байгалийн түүхийн музей хамтран Богд Хааны Ордон Музей дэх шувууны чихмэлүүдийг сэргээн засварлаж байна. Мөн тэдгээр шувууны төрөл зүйлийг тодорхойлох, дэглэлтийг сайжруулах аж.
ХБНГУ-ын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн сэргээн засварлагч Х.Маргит, Ё.Диана нартай хамтран Богд хааны ордон, Байгалийн түүхийн музейн мэргэжилтнүүд музейн 70 гаруй шувууны чихмэл цуглуулгыг сэргээн засварлах дадлага, сургалтын ажлыг гүйцэтгэж байна.