ҮР ТАРИА, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН “ОРХОН ХӨГЖИЛ” ХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

"Орхон хөгжил” ХК-ийн түүхэн замнал:

    Орхон хөгжил ХК  буюу хуучин нэрээр Цуутайж ХК нь анх Орхон туулын Сангийн аж ахуй нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1991 онд Хөгжил нэртэй 5000 бяруу бордох аж ахуй болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан юм. Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1991 оны 12-р сарын 02-ны өдрийн 30-р тогтоолоор "Цуу тайж” нэртэйгээр Хувьцаат компани болж, Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэн, өмч хувьчлалын ягаан тасалбараар нийт хувьцааны 67 хувийг хувьчилж, 33 хувь нь Төрийн мэдэлд байсан билээ. 

   Монгол улсын Засгийн газрын 1997 оны 160-р тогтоол, Төрийн өмчийн хорооны 1998 оны 126-р тогтоолоор "Цуу тайж” ХК-ийн төрийн мэдлийн 33 хувь буюу 38,754 ширхэг хувьцааг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, Төрийн өмчийн хорооны 1998 оны 4-р сарын 17-ний өдрийн 242 тоот тогтоолоор өмчлөх эрхийг 100 % хувьд шилжүүлсэн болно.

    Компани нээлттэй зах зээлд 117,437 ширхэг хувьцаа гаргаснаас 2017 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар тус компанийн ТУЗ-ийн дарга Дашзэвэгийн Оюунжаргал нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хамт 100,621 ширхэг буюу нийт хувьцааны 85,68 хувийг  эзэмшиж байна. 

    2000 оны 4-р сарын хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлаар компанийн нэрийг өөрчилж "Орхон хөгжил” ХК болж улмаар Сэлэнгэ аймгийн татварын албанд бүртгүүлж, аж ахуйн нэгжийн гэрчилгээг шинээр авсан болно. Тус компани нь МХБ-д 2015 оны 7 сар хүртэл "Цуу тайж” ХК, 2016 оны 7-р сараас Санхүүгийн Зохицуулах хорооноос нэрний өөрчлөлтийг бүртгэж авах зөвшөөрлийг авснаар Монголын хөрөнгийн бирж дээр HJL симболтойгоор бүртгэлтэй болж хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж байна.  

Эрхэм зорилго:

    Орхон хөгжил ХК нь анх 1991 онд хувьчлагдсанаас хойш өнөөг хүртэл газар тариалан, тэр дотроо улаан буудайн тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

  Тус компани нь газар тариалангийн үйлдвэрлэлийг агротехнологийн дагуу явуулж, хөрсний үржил шимийг хадгалан, тариалалтын үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан, 1 га талбайгаас хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хүн ам, хүнсний үйлдвэрүүдийг чанар сайтай улаанбуудайгаар ханган ажиллах зорилтыг эрхэм зорилгоо болгон ажилладаг билээ. 
 
Компанийн үйл ажиллагаа:

    Компанийн том хувьцаа эзэмшигч Д.Оюунжаргал нь 1996 оноос МХБ-ээр дамжуулан компанийн хувьцааг худалдан авч эхэлсэн бөгөөд , 1998 онд Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан, компанийн 33% хувийг дуудлага худалдаагаар худалдах нээлттэй дуудлага худалдаанд оролцож, хувьчилж авсан юм.

    Тус компани 1996 оноос хойш 1750 га эргэлтийн талбайд жил бүр 900-1100 га-д улаан буудай, тосны ургамал тариалалж, улс эх орныхоо хүнсний хэрэгцээнд сайн чанарын улаанбуудай тогтвортой нийлүүлж ажилласан билээ.

    Орхон хөгжил ХК нь түүхэн хөгжлийнхөө бүхий л хугацаанд /Орхон туулын САА байх үеэсээ/ газар тариалангийн, тэр дундаа улаан буудайн тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ирсэн бөгөөд одоо газар тариалангийн төв бүс нутаг буюу Сэлэнгэ аймаг Орхон туул сумын нутаг Чулуут, Ажинт, Чавганцын булагийн  хөндийнүүдэд улаан буудайн тариалалт явуулдаг. Эдгээр газар нутаг нь далайн түвшнээс дээш 680 м өргөгдсөн хүрэн,  хар хүрэн ялзмагт хөрстөй тул буудайн дунд, дунд оройн болцтой сортууд тариалах тохиромжтой бүс нутаг юм.

    Тус компани нь жил бүр тариалсан Дархан-34 сортын Улаанбуудайн талбайд сортын хянан баталгааг тогтмол хийлгэж технолийн шаардлага хангасан үрийг ТЭДС-д тушааж байсан арвин туршлагатай юм. Чингэхдээ олон жил УГТЭШХүрээлэнгээс агро технологын зөвлөмж авч элит сортын үр авч өөрийн үрийн хэрэгцээг хангаж хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. 
Манай компани сүүлийн 5 жил жилд дунджаар 900-1000 га талбайд улаан буудай дагнан тариалж, мөн 700-800 га талбайд уриншийн боловсруулалт хийн ажиллаж байна.

    Түүнчлэн жил бүр улаанбуудай тариалж ургуулах талаар Технологийн карт боловсруулан мөрдөж үйлдвэрлэлийнхээ өртөг зардлын тооцоо хийж ажилладаг. Талбайн түүх хөтөлж хөрсний төлөв байдал, хог ургамалын зүйл төрөл хэмжээ, хэдийн хугацаанд  ямар боловсруулалт, бордоо, гербецид хийсэн болон тариалалт, сэлгээний талаарх талбайн түүхийг тогтмол хөтлөх зэргээр газар тариалангийн үйлдвэрлэлийг технологийн дагуу явуулж байна.

    Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг ТУЗ-өөс томилогдсон гүйцэтгэх захирал Дашзэвэгийн Жаргалсайхан 2010 оноос хойш тасралтгүй 7 дахь жилдээ удирдан ажиллаж байна. Д.Жаргалсайхан нь 1981-1986 онд Хөдөө аж ахуй дээд сургуулийг агрономч мэргэжлээр төгссөн бөгөөд 1986-1992 онд Дарханы УГТЭШХ-нд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-2000 онд Улаанбаатар хотын хүнсний ногооны зоорийн аж ахуй болох Ундрах УҮГ-т агрономич, 2005-2010 онд "Орхон хөгжил” ХК-ийн зөвлөх агрономч тус тус ажилласан ба 2010 оноос өнөөг хүртэл "Орхон хөгжил” ХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий агрономчоор ажиллаж байна. 

    "Орхон Хөгжил” ХК нь 2014 оноос Дарханы УГТЭШХ-тэй Дархан-34, Дархан-166 сортын үр үржүүлэх ажлаар хамтран ажиллаж байна. 
Тус компанид мэргэжилээрээ 10-20 жил ажилласан туршлагатай хамт олон газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхлэн явуулж улс орныхоо хүнсний аюулгүй байдлыг хангах, ард иргэддээ аюулгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх эрхэм зорилтыг өмнө тавин урам зоригтой ажиллаж байна.

ОРХОН ХӨГЖИЛ ХК-НИЙ 2012-2016 ОНЫ САНХҮҮ,
 ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
 


 Д/д  Үзүүлэлт  Хэмжих нэгж  2012 2013  2014  2015  2016 
 1  Нийт тариалсан талбай   га  860 858  823  821  852 
 2  1 га-гаас хураасан ургац  цн  12,86 11,2  19,61  9,05  22,79 
 3  Нийт хураасан ургац  тн  1106,36 963,1  1614  745  1941,71 
 4  Борлуулсан улаан буудай  тн  941,36 694,48  1393,26  505,8  1743,29 
 5  Уринш хийсэн талбай  га  830 820  810  820  850 
 6  Буудайн борлуулалтын орлого  мян. төг  149,300.09  402,853.44  838,103.55  304,359.48  770,504.15
 7  Борлуулалтын өртөг  мян. төг  80,342.32  158,204.41  272,824.20  250,711.50  360,511.20
 8  Ерөнхий ба удирдлагын зардал  мян. төг  20,671.51  104,226.40  83,997.20  132,596.74  195,552.87
 9  Татварын өмнөх ашиг /алдагдал/  мян. төг  48,286.26  140,422.63  481,282.15  (78,948.76)  214,440.08
 10  ААНОАТатвар  мян. төг  2,414.31  4,036.12  24,166.35    12,163.76
 11  Татварын дараах ашиг /алдагдал/  мян. төг  45,871.95  136,386.51  457,115.80  (78,948.76)  202,276.32

Машин механизм, тоног төхөөрөмж 
 
    Тус компани нь газар тариалангийн үйлдвэрлэлээ эрхлэн явуулахдаа тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх талаар идэвхийлэн чармайн ажиллаж байгаа билээ. 2010 онд Засгийн газраас эхэржүүлсэн "Атрын 3-р аян”-ны хүрээнд ТЭДС-гаас нийт 446,4 сая төгрөгийн үнэ бүхий 5 нэр төрлийн 6 ширхэг техник тоног төхөөрөмж худалдан авч, гэрээний хугацаанд ТЭДС-гийн зээлийг бүрэн төлж барагдуулсан болно.
Компанийн машин техник, тоног төхөөрөмжийг дараах байдлаар сийрүүлбэл:
 

 №  Зээлээр авсан ТТ-ын нэр  Тоо ширхэг  Нэгж үнэ  Нийт үнэ
 1  Буудай ачигч  1  17,432,727.00   17,432,727.00 
 2  Агротрак-150   1  98,940,000.0   98,940,000.00 
 3  Хор цацагч  1  13,596,600.0   13,596,600.00 
 4  Dohn deere 1076 комбайн  2  148,267,500.0   296,535,000.00 
 5  Лидер 6 сийрүүлэгч  1  19,890,000.0   19,890,000.00 
     6    446,394,327.00 

    Мөн 2011 онд БНХАУ-ын SHAN DONG FOTON LOVOL HEAVY INDUSTRY INTERNATIONAL TRADING CO.,LTD компаниас FT1454 маркийн 2 ширхэг тракторыг   85,514 ам.доллар буюу 116,4 сая төгрөгөөр, 2012 онд БНХАУ-ын HEBEI RUIXUE SELECTING MACHINARY CO; LTD компаниас 5XZC-3B үр цэвэрлэгч, 5BY-5B үр хордуулагч машин, 2016 онд жатка,  ОХУ-ын 3 хос үрлэгч тус тус шинээр худалдаж авч, газар тариалангийн машин механизмд парк шинэчлэлийг байнга хийж ирлээ. 
 
 
Агротрак 150 трактор 1 ширхэг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 Dohn Deer 1076 комбайн 2 ширхэг
 
 
 
 
 
 
 
 
 
Foton FT-1454 трактор 2 ш
 
 
 
 
 
 
 
 
 
 

"Орхон хөгжил” ХК-ийг орон нутгийн төсөвт оруулж байгаа хувь нэмрийг үнэлж Сэлэнгэ аймгийн Татварын албанаас 2014 онд  Талархалын бичгээр урамшуулан шагнасан билээ.